Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос өнөөдөр /2025.07.24/ мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээний хариуг танилцуулсан юм. Герман улсаас ирүүлсэн мэдээллээр хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн бол нэг бөхийн шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан гэж мэдээлэв. Тодруулбал, Улсын их баяр наадамд дөрөв давсан Аймгийн арслан Н.Баяржаргалаас допинг илэрсэн нь тогтоогдсон бол нэг бөхийн нэрийг хэлэх боломжгүй ба тодорхой хугацааны дараа зарлана гэв. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр, Үндэсний их баяр наадамд найм даван шөвгөрч, Монгол Улсын гарьд цолны болзлыг хангасан Н.Өсөхбаяраас допинг илэрсэн байж болзошгүй байна.