З.Шинэчагтагыг "ONE Championship" холбооноос хассан талаар "Bangkok Post" сонинд мэдээлжээ

З.Шинэчагтагыг "ONE Championship" холбооноос хассан талаар "Bangkok Post" сонинд мэдээлжээ

Азийн холимог тулааны "One Championship" холбооноос таван тамирчин хасагдсан талаар Тайландын "Bangkok Post" сонин мэдээлжээ.

Тодруулбал, "One Championship" холбоо Даньел Келли, Мэн Бо, З.Шинэчагтага, Хей Вэй болон Антонио Маммарела нарыг бүрэлдэхүүнээс албан ёсоор хассан байна. 2019 онд анхны тулаанаа хийж байсан З.Шинэчагтага энэ хугацаанд 5 ялж, 4 хожигдсон үзүүлэлттэйгээр ийнхүү холбоог орхиж байгаа юм. Манай тулаанч эхний дөрвөн тулаандаа ялсан ч сүүлийн таван тулааныхаа дөрөвт нь дийлдсэн байна.