ТОДРУУЛГА: Хүүхэд хулгайлахыг завдсан 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна

ТОДРУУЛГА: Хүүхэд хулгайлахыг завдсан 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна

Өнөөдөр 13:00 цагийн орчимд Дархан Уул аймгийн Хээтэй хороололд бага насны хүүхэд хулгайлахыг завджээ гэх дүрс бичлэг цахим орчинд түгсэн.

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний 12:30 цагийн орчимд Дархан сумын 9 дүгээр багийн нутагт байх орон сууцны байрны гадна 30 орчим насны эрэгтэй хүн 4-5 орчим насны эмэгтэй хүүхдийг авч явах гээд хоргоогоод гараас нь хөтөлж явж байгаад хүүхдээ орхиод зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгалт явуулж хойшлуулшгүй ажиллагааны явцад цугларсан баримтуудаар 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна” гэв.