Гадаадын иргэн "Монголд аялж яваад сураггүй болсон Миро гэх найзаа хайж байна. Манай найз 25 настай, өнгөрсөн 4 дэх өдрөөс хойш найзтайгаа холбоо тасарчихлаа" гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Уг иргэн олдсон эсэх талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Миро гэх гадаад иргэн олдсон байна. Гэхдээ цагдаад алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй. Цагдаагийн алба хаагч тухайн мэдээллийг хараад эрэн хайж, Улаанбаатарт байгааг нь олж, холбоо барьсан байна” гэв