Тэргүүн шадар сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Гаалийн ерөнхий газарт шалгалтын ажил эхэлж байна. Бизнес эрхлэгч нэг бараа хилээр оруулахын тулд Гаалийн улсын байцаагчаар 55, ахлах байцаагчаар 58 шат дамжлага дамжиж байна. Иймд наймдугаар сарын 31-ний дотор шат дамжлагыг цөөрүүлж, цахим системд нэвтрүүлэх үүрэг өгсөн юм.
