Зодооны хэрэгт холбогдсон ч Монгол Улсын хилээр гарч явсан "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү Амарсайхан энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдсэн байдаг. Б.Амарсайханыг ч мөн яллагдагчаар татсан байна. Түүнийг ирсэн даруйд мансууруулах бодис хэрэглэсэн эсэх шинжилгээ шээснээс болон цус үсээр авна.
Тэрбээр Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд буруутгагдаад буй. Түүнтэй хамт бусдыг зодсон гэх Б.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорьж, яллагдагчаар татаад байгаа юм.