Энэ сард бүртгэгдсэн 59 ой, хээрийн гал түймрээс 37 түймрийг бүрэн унтраажээ

Энэ сард бүртгэгдсэн 59 ой, хээрийн гал түймрээс 37 түймрийг бүрэн унтраажээ

Улсын хэмжээнд өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ны 11:00 цагийн байдлаар 22 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-4, Хүдэр суманд-1 буюу 5 түймрийг цурамд орууллаа.

Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-5, Мандал суманд-6, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд-1 буюу 17 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Зөвхөн энэ долоодугаар сар гарсаар 24-ний байдлаар Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт 59 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 37 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Баян-Өлгий, Дорнод аймагт гарсан 2 түймрээс бусад 57 түймрийг хиймэл дагуулын дулаан илрүүлэх сайтаас ирүүлж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.