Залилан, мөнгө угаах гэмт хэргийг зогсоох “Цохилт 2” арга хэмжээг эхлүүлжээ

Залилан, мөнгө угаах гэмт хэргийг зогсоох “Цохилт 2” арга хэмжээг эхлүүлжээ

Улсын хэмжээнд мөрийтэй тоглоомд өөрийн дансыг ашиг олох зорилгоор гэмт этгээдүүдэд төлбөртэйгөөр ашиглуулсан этгээдүүдтэй тэмцэх “Цохилт 2” арга хэмжээг хууль сахиулах байгууллагаас эхлүүлжээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд 1xBet, Melbet гэх мэт платформын дансаар үйлдэгдэж буй залилан, мөнгө угаах гэмт хэргүүдийг илрүүлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх аж.