УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл өнөөдөр буюу долдугаар сарын 24-ны өдөр З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна.
LIVE:
Эргэн сануулахад дээрх нэр бүхий хүмүүсийг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож 2024 оны гуравдугаар сард З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж байсан ч давж заалдах шатны тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж байсан юм. Улмаар анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг. Шүүхээс гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.