Японы алдарт дасгалжуулагч Казухито Сакайя Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт ажиллахаар болжээ

Японы алдарт дасгалжуулагч Казухито Сакайя Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт ажиллахаар болжээ

Дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд нэр нь тодоос тод цуурайтдаг алдарт дасгалжуулагч Казухито Сакайя нь зуны олимпын их наадмаас 14 алт, 3 мөнгө,  Дэлхийн аваргын 30 гаруй алтан медалийг  Япон улсдаа авчирсан нэрт дасгалжуулагч юм.

Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд, урилгаар Казухито Сакайя-г 2025-2028 оны Лос Анжелесийн зуны олимпын циклийг дуустал хамтран ажиллах санал тавьсныг найрсгаар хүлээн авч, тус хугацаанд үндэсний шигшээ багийн “ЗӨВЛӨХ” дасгалжуулагчаар ажиллах болсжээ. Өчигдөр түүнийг МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар, Дэд Ерөнхийлөгч С.Балжинням нар удирдах зөвлөлийн гишүүд, шигшээ багийн ахлах дасгалжуулагч нарын хамт угтан авч, түүхэн гэрээг үзэглэсэн байна.