Явган зорчиж явсан жуулчныг мөргөж гэмтээжээ

Явган зорчиж явсан жуулчныг мөргөж гэмтээжээ

СБД-ийн 1 хороо Централ таурын урд уулзварт явган зорчигч мөргүүллээ гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу долоодугаар сарын 23-ны 16.55 цагт бүртгэгдсэн аж.

Шалгахад иргэн О нь Nissan caravan маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч БНСУ-н иргэнийг мөргөж гэмтээсэн. Хохирогчийн биеийн байдал хүнд ГССҮТ- рүү хүргэгдсэн байна. Ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын явуулж байна.