Айргийн амны 1.8 га газрыг Дархан аварга Ж.Мөнхбат агсан Аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар авч, Хакүхо М.Даваажаргал байшин барьж тохижуулжээ

Айргийн амны 1.8 га газрыг Дархан аварга Ж.Мөнхбат агсан Аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар авч, Хакүхо М.Даваажаргал байшин барьж тохижуулжээ

Сүмо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргалд улсаас Богд Хан Уулын Айргийн амыг өгсөн бөгөөд тэр аманд аваргын байшин нь бий гэх мэдээлэл цацагдсан. Иймд бид нөхцөл байдал, бодит мэдээллийг тодруулахаар уг мэдээллийн мөрөөр Богд хан уулын Айргийн аманд суурьшсан нутгийн иргэд болон байгаль хамгаалагчтай уулзлаа.

-АЙРГИЙН АМНЫ 1.8 ГА ГАЗАРТ ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ БАЙШИН БАРЬЖ ТОХИЖУУЛЖЭЭ-

Богд хан уулын амыг иргэд “Аваргын ам" гэж нэрлэдэг аж. Бид зорьсон газартаа хүрэхэд тус байршлыг төмөр хашаагаар хашаалж, хоёр хаалга хийжээ. Улмаар амыг өгсөх үед хэдэн амины орон сууц байгаа нь харагдана.

Энэхүү газарт тарвага, зурам зэрэг ан амьтад их байх бөгөөд Дархан цаазат газар учир барьсан барилга, байгууламж нь ч хамгаалалтын бүсэд орно. Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан Онгон, хамгаалалтын, хязгаарлалтын гэж гурав бүсэд хуваадаг. Иймд энэ бүсэд ан хийх хориотой байдаг. 

Түүнчлэн баруун талаараа метр гаруй өндөр төмөр торон хашаа байх бөгөөд эзэнгүй, хаалга нь цоожтой байх аж. Мөн хашаан дотроо дөрвөн байшин, хоёр гэр, нэг саравч, нарлах сандал, сагсан бөмбөгийн талбай, урд хэсэгтээ таримал мод суулгажээ. Түүнчлэн урд талаасаа машин ордог хаалгатай, цахилгаан үүсгүүр шонгуудтай харагдана.

-АЙРГИЙН АМЫГ ДАРХАН АВАРГА Ж.МӨНХБАТ АГСАН АНХ "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛ"-ЭЭР АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ АВЧ БАЙЖЭЭ-

Улмаар бид Манзуширын аман дахь сургалт, судалгаа мэдээллийн төвийн байран дахь Манзуширын амны байгаль хамгаалагч, улсын байцаагч Ч.Өнөрсайхантай уулзаж дээрх мэдээллийг тодруулав. Тэрбээр "Энэ газар нь Дархан аварга Ж.Мөнхбат агсан ашиглахаар авсан 1.8 га газар, доторх байшингуудыг Хакухо М.Даваажаргал аварга бариулсан. Амыг бүхэлд нь өмчилнө гэж байхгүй. Бичиг баримт нь бүгд байдаг. Богд хан уулын хамгаалалтын захиргаанаас болон холбогдох албануудаас зөвшөөрлөө авсан. Тэр газартаа жижиг саравч барьсан ч зөвшөөрөл авах ёстой.

Ашигладаг учир гэрээний дагуу төлбөрөөрөө төлдөг. Тус аманд иргэд амарч зугаалах боломжтой.

Гол нь хуульд захирагдах ёстой. Анх энэ аманд Дархан аварга Ж.Мөнхбат агсан хашаа барьсан. Учир нь самрын улирал болоход хулгайн самарчид их явдаг. Тусдаа харуултай, бидэнд мэдээлэл өгч, хамтарч ажилладаг. Нэг ёсондоо хамгаалалт хийдэг" гэх мэдээллийг өгсөн юм. Ийнхүү бид албаны эх сурвалжаас тодруулахад, Богд Хан Уулын Айргийн амны газрыг тэр чигээр нь Хакүхо М.Даваажаргалд өгсөн зүйл байхгүй бөгөөд Дархан аварга Ж.Мөнхбат агсан "Аялал жуулчлалын чиглэл"-ээр уг газрыг ашиглахаар зөвшөөрөөл авсан аж.




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө