Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан Даншиг наадам энэ сарын 26-27-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно.
Энэхүү наадмын хүчит 512 бөхийн барилдаанд зодоглохоор Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, Улсын заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, Улсын харцага Н.Золбоо тэргүүтэй 240 орчим бөх одоогийн байдлаар бүртгүүлжээ. Цахим бүртгэл маргааш, нөгөөдөр буюу долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд үргэлжилнэ.