Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 818, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадамд тав даван барилдаж, Монгол Улсын начин цол хүртсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Шаравдоржийн Отгонтөгсийг өнөөдөр /2025.07.23/ аймгийн удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Мөн түүний начин цолны мялаалга наадмыг ирэх наймдугаар сарын 16-ны өдөр Жаргалтхаан суманд зохион байгуулахаар тогтлоо.
