“Хүннү эйр” компани Чонжу–Мөрөн чиглэлийн олон улсын анхны нислэгээ энэ сарын 28-нд хийнэ

“Хүннү эйр” компани Чонжу–Мөрөн чиглэлийн олон улсын анхны нислэгээ энэ сарын 28-нд хийнэ

“Хүннү эйр” компани Монгол Улсыг зорих аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-ын Чонжу хотоос Мөрөн чиглэлийн олон улсын нислэг нээхтэй холбоотой зохих зөвшөөрлүүдийг авчээ.  Улмаар тус чиглэлд энэ сарын 28-ны өдөр анхны нислэг үйлдэх тов гараад байна. 

"Хүннү Эйр" компани тус нислэгийг 98 хүний суудалтай “Embraer-190” агаарын хөлгөөр үйлдэх бөгөөд хоёр улсыг холбосон нислэг ердөө дөрвөн цаг үргэлжилнэ. Тус захиалгат нислэгийг амжилттай гүйцэтгэснээр гадаадын жуулчид зардал болон цагаа хэмнэж Улаанбаатар хотоор дамжихгүйгээр шууд Хөвсгөл аймгийг зорих боломж нээгдэж байгааг компанийнхан онцолж байлаа.