“Их хурд-10” уралдаанд түрүүлсэн морьдыг “Ланд Крузер-300” автомашинаар байлна

“Их хурд-10” уралдаанд түрүүлсэн морьдыг “Ланд Крузер-300” автомашинаар байлна

Монголын морин спорт, уяачдын холбооны 30, дэлхийн дээд амжилт тогтоосны 13 жилийн ой, Монголын уяачдын өдөрт зориулсан шигшмэл хурдан морьдын “Их Хурд-10” уралдаан ирэх сарын 8-10-нд Хүй долоон худагт болно.

“Морины олимп” гэгддэг энэхүү наадмыг зохион байгуулалтын хүрээнд уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудлаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтнүүд Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагуудтай уулзжээ. Энэ үеэр уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалан ажиллах, уралдааны замыг засварлах, оролцохоор бүртгүүлсэн хүүхэд бүрд хамгаалалтын малгай өмсүүлэх зэрэг бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн байна. Мөн “Их хурд” уралдааны есөн насны ангилалд түрүүлсэн хурдан хүлгийн эзнийг “Тоёота Ланд Крузер-300” маркийн авто машинаар байлах аж.