Аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн томоохон гол орчмын хог хаягдал нэмэгдэж, зохиомол хогийн цэг үүсээд байна.
Тиймээс хотын дарга Х.Нямбаатар хот орчмын голуудын ай савыг цэвэрлэхийг үүрэг болгосон билээ. Энэ хүрээнд “Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын албан хаагчид тус дүүргийн 1 болон 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, аялал зугаалгын бүс болох Туул голын ойр орчимд үүссэн хур хогийг найман авто машинаар ачиж тээвэрлэжээ. Нийт 70,2 тонн хогийг төвлөрсөн цэгт буулгасан байна.