"МИАТ" ТӨХК ирэх 11 дүгээр сараас эхлэн Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ

"МИАТ" ТӨХК ирэх 11 дүгээр сараас эхлэн Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ

Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь энэ оны шинэ чиглэлүүдийн нэг болох Сингапур чиглэлийн нислэгээ нээх гэж буй талаар мэдэгдлээ. Тэгвэл тус чиглэлд энэ оны 11-р сарын 04-ний өдрөөс эхлэн долоо хоногт хоёр удаа буюу мягмар, бямба гарагуудад шууд нислэг үйлдэхээр болсон байна.