Нэр бүхий улс төрч, бизнес эрхлэгчдийн хүүхдүүд хоорондоо маргалдаж, улмаар нэгнийхээ биед халдсан хэрэг гарсан. Тэгвэл Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарт зодуулсан гэх иргэн Д.С-ийг гадаад руу эмчилгээнд явуулж байгаа тухай аав нь мэдээллээд буй.
Бусдыг зодож, танхайрсан гэх Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарыг суллах шийдвэрийг шүүхээс гаргасан. Прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн ч өчигдөр уг эсэргүүцлийг хэлэлцэхгүй байсаар 22.00 цаг болж, тэд ийнхүү суллагдсан байдаг. Тэгвэл прокурорын байгууллагаас Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих саналаа шүүхэд дахин хүргүүлжээ. Уг хүсэлтийг яг одоо 16.00 цагаас хэлэлцэх гэж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.