Зэвсэгт хүчний алба хаагчид Зайсангийн амнаас Тэнгэр хадны чиглэлийн замыг тохижуулж байна

Зэвсэгт хүчний алба хаагчид Зайсангийн амнаас Тэнгэр хадны чиглэлийн замыг тохижуулж байна

Зэвсэгт хүчний алба хаагчид Богд Хан уулын Зайсангийн амнаас Тэнгэр хадны чиглэлийн замыг үе шаттайгаар тохижуулж байна.

Нийслэлийн иргэдийн агаар салхинд гарах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цөөн газрын нэг болсон Богд Хан уулын замын тохижилтын ажлыг ЗХЖШ-ын алба хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй юм.

Тэгвэл өнөөдөр /2025.07.23/ Зэвсэгт хүчний жанжин штабаас томилогдсон ажлын хэсэг шинээр тохижуулах явган хүний замыг тодотгосон байна. Тэд цаашид тус маршрутын дагуу замын дагуу унасан модыг цэвэрлэх, олон улсын явган алхалтын стандарт бүхий тэмдэг, тэмдэглэгээг хийх, мэдээлэл сурталчилгааны самбарыг байршуулах, түр амралтын саравч барих зэрэг тохижилтын ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн байна. Улмаар тохижилтын ажлыг ирэх сарын эхээр бүрэн дуусгахаар төлөвлөсөн гэлээ.