Нэр бүхий улс төрч, бизнес эрхлэгчдийн хүүхдүүд хоорондоо маргалдаж, улмаар нэгнийхээ биед халдсан хэрэг гарсан.
Тэгвэл Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарт зодуулсан гэх иргэн Д.С-ийг гадаад руу эмчилгээнд явуулж байгаа тухай аав нь мэдээлсэн байна. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Хүүгээ өнөөдөр эмчилгээнд гадаад улс руу явууллаа. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэл нь хавсарсан олон хэмхрэл гэмтлүүдтэй маш хүнд хагалгаа эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган гэмтлийн эмнэлгийн эмчлэгч эмч нараас зөвлөгөө зөвшөөрөл авч эмчилгээд явууллаа. Хүүг минь хүлээн авч яаралтай тусламж эмчилгээ үзүүлэн эмчилж өгсөн Гэмтлийн эмнэлэгийн эрдэмт эмч нартаа талархал илэрхийлье" гэжээ.