Увс аймгийн Тариалан сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам өчигдөр /2025.07.23/ эхэлжээ. Энэхүү наадмын хурдан морины уралдааны үеэр замын бартаанаас болж олон унаач хүүхэд мориноосоо унасан байна.
Тодруулбал, хурдан морины уралдах замын дунд гуу жалга дайралдсанаас өчигдөр болсон соёолон насны морьдын уралдааны үеэр нийт найман хүүхэд мориноосоо унажээ. Мөн унаач хүүхдүүд бэртэл, гэмтэл аваагүй гэж Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн байна. Журам ёсоор бол аймаг, сумдын наадмыг зохион байгуулахдаа баяр наадам зохион байгуулах комисс нь хурдан морины уралдах замыг урьдчилан засаж, бартаа саадыг арилгасан байх ёстой байдаг билээ.
ВИДЕО: