ХСҮТ-ийн захирал М.Адилсайханыг ажлаас нь чөлөөлж, "Амгалан" амаржихын даргаар ажиллаж байсан Ц.Батболдыг томилжээ

ХСҮТ-ийн захирал М.Адилсайханыг ажлаас нь чөлөөлж, "Амгалан" амаржихын даргаар ажиллаж байсан Ц.Батболдыг томилжээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцууллаа. 

Энэ үеэрээ тэрбээр ХСҮТ-ийн захиралтай холбоотой зарим мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төвийн захирал М.Адилсайханыг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өнгөрсөн тавдугаар сард томилсон. Гэвч Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн М.Адилсайханыг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, "ХСҮТ-ийн захирал М.Адилсайхан миний шавь. Өөрөө өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн. Шинээр томилогдсон захирал бол ХСҮТ-д 2008-2016 онд найман жил ажилласан, эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын эмч мэргэжилтэй, профессор, зөвлөх зэрэгтэй, гавьяат эмч, "Амгалан" амаржих газрын даргаар ажиллаж байсан Ц.Батболд гэж залуу ажлаа хүлээж аваад байна" гэв.