Мото спортын ОУХМ П.Мөрөн дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигддэг тэмцээнд тэргүүн байр эзэлжээ

Мото спортын ОУХМ П.Мөрөн дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигддэг тэмцээнд тэргүүн байр эзэлжээ

Silk Way Rally нь Дакар раллитай эн зэрэгцэх, дэлхийн хамгийн хүнд, урт, нэр хүндтэй бартаат замын уралдаануудын нэг юм. Энэхүү тэмцээн 2010 оноос хойш жил бүр ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдаж ирсэн.

Монгол Улсын мото спортын олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Мөрөн нь 2021 онд уг тэмцээний мото ангилалд анх удаа цом хүртэж байсан бол, 2024 онд хоёрдугаар байрт шалгарч, 2025 онд мотоциклийн ангиллын аварга (нэгдүгээр байр) болж, түүхэн амжилт гаргалаа. Дэлхийн чансаагаараа хоёрдугаарт бичигддэг уг тэмцээн 2025 оны 7 дугаар сарын 12-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд П.Мөрөн нь Монгол Улсаа төлөөлөн 11 хоногийн турш 5,000 км бартаат замыг туулж, амжилттай оролцон аваргын цол хүртлээ.