Улаанбаатар хотын зүүнээс баруун чигийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх Туулын хурдны замын тендерийг өнгөрсөн гуравдугаар сард нээж байсан билээ.
Нийт 33 км урт, зургаан эгнээ уг зам ашиглалтад орсноор 2027 онд Улаанбаатар хотын замын түгжрэл 13.5 хувиар буурах тооцооллыг хийгээд байгаа аж. Эл замыг 24 сарын дотор ашиглалтад оруулахаа хотын удирдлагууд мэдэгдсэн бөгөөд нийт төсөвт өртөг нь 1.9 их наяд төгрөг байх бол энэ оны санхүүжилт нь 538.6 тэрбум төгрөг байх аж. Улмаар уг тендерт Хонгконгийн "ХаоЮань групп" ХХК шалгарсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.