Ц.Баатарсайханы хүү Амарсайханыг Монголд ирэхээр нь хар тамхины тест авна

Ц.Баатарсайханы хүү Амарсайханыг Монголд ирэхээр нь хар тамхины тест авна

Зодооны хэрэгт холбогдсон ч Монгол Улсын хилээр гарч явсан "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдсэн байдаг.

Тэгвэл хилээр гарч явсан Б.Амарсайханы тухайд Монголд ирэхэд мансууруулах бодис нь илрэх үү, хэргээс зугтлаа гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хүний биед ямар бодисоос хамаарч дээд тал нь 30 хоног хүртэл хугацаанд хадгалагддаг. Тухайн этгээдийг ирэхэд нь шээснээс болон цус үсээр шинжилгээ авна" аж.