Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээний даншиг наадам энэ сард болно.
Энэхүү наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглохоор бүртгүүлсэн бөгөөд энэ жилийн баяр наадмын түрүү бөх, улсын шинэ залуу арслан Э.Батмагнай арилдахаар бүртгүүлжээ. Тус барилдаан долоодугаар сарын 26, 27-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болох юм. Мөн түрүү бөхийг “Ланд круйзер 300” автомашинаар байлах юм.