2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд наймдугаар сарын 12-26-ныг дуустал "E-Mongolia" системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээ авахдаа дараах зүйлсийг анхаарах ёстойг санууллаа.
Үүнд:
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 5-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамч шилжилт хөдөлгөөн, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
- 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.