ФОТО: Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай ХУД-ийн 16 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусжээ

ФОТО: Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай ХУД-ийн 16 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусжээ

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил дуусжээ. Улмаар улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тус сургуулийн барилга нь А, Б блок бүхий зоорьтой 3 давхар барилга юм. Тус ажлыг "Билгүүн монгол констракшн" ХХК гүйцэтгэж, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.