Хөлбөмбөгийн алдарт “Барселона” клубийн домгууд болох Роналдиньо, Карлес Пуёль, Ривалдо нар Монголд ирнэ

Хөлбөмбөгийн алдарт “Барселона” клубийн домгууд болох Роналдиньо, Карлес Пуёль, Ривалдо нар Монголд ирнэ

Дэлхийн алдарт Барселона клубийн домогт тоглогчид болох Бразилын домогт довтлогч Роналдиньо, Барселона багийн хамгаалалтын багийн ахлагч Карлес Пуёль, Бразилын домогт довтлогч Ривалдо нар Монголд ирэхээр болсон байна.

Тодруулбал, Барселона клубийн хамгийн алдартай үеийн гурван домогт тоглогч Монголд зочлох нь албан ёсоор батлагдсан гэдгийг хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа мэдэгдлээ. Мэдээж, энэ нь Монголын хөлбөмбөгийн фэнүүдийн хувьд маш том үйл явдал юм. Энэ арга хэмжээг Барселона клубийн “Barça Legends” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм байна. Гэхдээ албан ёсоор хэзээ ирэхийг зарлаагүй байгаа юм. Энэ талаар спортын сэтгүүлч, хөлбөмбөг тайлбарлагч Б.Батзаяа өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн юм. 

Тэрбээр "Монголд Барселона клубийн домгууд ирэхээр боллоо. Роналдиньо, Пуиол, Ривалдо гурав ирэх нь баталгаажиж, үлдсэн хэд нь сонгогдох юм байна. Дагаад Аваргуудын Лигийн Цом болон бусад мерчандайз, медалиуд ирнэ. Адриано Роннитой найз учраас дагаад ирж магадгүй. Тэд манай улсад хоёр өдөр байна. Нэг өдөр нөхөрсөг тоглолт, нэг өдөр хэвлэлийн хурал хийнэ. Спонсорууд хайж байгаа шүү. Мөн удахгүй нөхөрсөг тоглолтын тасалбар зарагдаж эхэлнэ" гэжээ.