Согтуурсан үедээ нэгнийгээ хутгалж, хөнөөжээ

Согтуурсан үедээ нэгнийгээ хутгалж, хөнөөжээ

Цагдаагийн байгууллагад Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутагт Хүн хутгалуулж нас барсан гэх мэдээлэл долоодугаар сарын 21-ний өдрийн 03:00 цагийн үед бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалт хийх явцад Б нь ахуйн хүрээнд хамт архидан согтуурсан үедээ Л тэй маргалдаж нэгнийгээ хутгалж амь насыг хохироон зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.