Тайланд Улсад нэгэн шөнийн цэнгэний газарт Монгол залуус Солонгос залуустай зодолдсон байна гэх бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн.
ВИДЕО:
Тайландад Монгол залуус Солонгос залуутай зодолдсон байна pic.twitter.com/ny9Yzii0ww
— Болорт (@Bolor_ss) July 21, 2025
Тодруулбал, шөнийн цэнгээний газар 10 орчим залуус бүлэглэн зодоон хийж буй бичлэг цахим орчинд цацагдсан бөгөөд уг бичлэгт гарч буй хүмүүс Монгол болон Солонгос хүмүүс гэх мэдээлэл цацагдсан юм. Уг хэргийн талаар бид Гадаад харилцааны яамнаас тодруулахад, "Одоогоор Монгол Улсын иргэд гэдэг нь тогтоогдсон зүйл байхгүй. Тайландын цагдаагийн байгууллагаас манай ЭСЯ-тай холбогдоогүй. Өөр улсын иргэд байх магадлалтай байна" гэх мэдээллийг өгсөн юм.