Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн танилцуулгыг ҮСХ-ны ЭЗСГ-ын Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил танилцууллаа.
Энэ оны зургаадугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 8,2 хувьтай гарлаа. Барааны бүлгийн үнэ жилийн дунджаар 5,4 хувиар өссөн бол үйлчилгээний бүлгийн үнэ 16,9 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ энэ оны зургаадугаар сарын байдлаар 8,2 хувь болж өсөхөд орон сууц, ус цахилгаан, түлшний үнэ 21 хувиар өссөн болон боловсролын үйлчилгээний 18,2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Манай улсын экспорт энэ оны эхний хагас жилийн байдлаар 6,6 тэрбум ам.доллар байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,3 тэрбум ам.доллароор буюу 16,6 хувиар буурчээ. Харин нөгөө талд манай улсын импорт энэ оны эхний хагас жилийн байдлаар 55 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 150,1 сая ам.доллароор буюу 28 хувиар өссөн байна.
Мөн манай улсын нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 14 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8,2 хувиар нэмэгджээ. Улмаар төсөв 752 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс өсөхөд бараа үйлчилгээний зардал 828 тэрбум төгрөг, урсгал шилжүүлэг 764 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.