ВИДЕО: Барилгачин цэргүүд таван иргэний амь насыг аварчээ

ВИДЕО: Барилгачин цэргүүд таван иргэний амь насыг аварчээ

Баяр наадмын өдрүүдэд гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалгад явж байгаад үерлэсэн голын дунд саатаж боогдсон таван иргэний амь нас, эд хөрөнгийг Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн алба хаагчид авран хамгааллаа.

Тухайлбал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт Орхон голыг гатлах оролдлого хийж, таван цаг гаруй аюулд ороод байсан дөрвөн том хүн, нэг хүүхдийг Барилга-инженерийн цэргийн бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, нэг ахлагч усанд шумбан орж, машиныг троссоор холбон татан гаргажээ.

Аюул ослоос эрдэнэт хүний алтан амь, эд хөрөнгийг авран хамгаалсан алба хаагчдад аврагдсан гэр бүл болон иргэд гүн талархал илэрхийлсэн юм. Баатарлаг үйлсийг байгуулсан залуус бол Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн ахлагч Б.Магсаржав, 017 дугаар ангийн ахлагч Ч.Ганбаяр, 342 дугаар ангийн ахлах ахлагч С.Энхболд нар юм.

ВИДЕО: