45-р сургуулийн урд байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлжээ

45-р сургуулийн урд байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлжээ

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу ЕБ-н 45 дугаар сургуулийн урд талбайд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зуны түр үйлчилгээ тун удахгүй нээгдэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, Голден билэгт ХХК нь дүүргийн Засаг даргад "Өглөөний цай" төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг ирүүлсэн. Уг хүсэлтэд Өглөөний цай хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнд шаардагдах төсөв, санхүү, шаардлагатай бүтээн байгуулалтыг компани өөрийн хөрөнгөөр барих зэрэг агуулгыг тусгасан. Мөн ССАЖЗЯ-наас жуулчдад зориулсан гудамжтай болох тухай албан бичгээр ирүүлсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын санаачилсан Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2025 оны 7 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1 хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон хэмээн мэдээлж байв.

Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл намын гишүүн Д.Баттүвшиндээ 45-р сургуулийн урд ТҮЦ байршуулах зөвшөөрөл өгсөн байна хэмээн уг асуудал олны шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл өнөөдөр /2025.07.22/ өглөөний байдлаар уг ТҮЦ-үүдийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн байна.