ХУД-ийн 8 дугаар хороо дэнжийн хойд тал хадан хясаан харалдаа голд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй хүн живж байсныг дадлага хийж байсан гурван сонсогч аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Сонсогч М.Давгадорж, Г.Өсөхбаяр, Ц.Ганбаяр нар нь Сонсголонгийн гүүрнээс яармагийн гүүр хүртэл явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж, хэв журам сахиулан голын эрэг дагуу амарч байгаа иргэдэд гол усны аюулаас сэрэмжтэй байх, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах талаар яриа таниулга хийж явсан цагдаагийн алба хаагчидтай дадлага хийж явсан байна.