ВИДЕО: ЦЕГ-ын дарга асан Ж.Болдын хүү зодоонд оролцсон байж болзошгүй байгаа бол, энэ үеэр Ester буюу Х.Хүслэн өртөж, гэмтжээ

ВИДЕО: ЦЕГ-ын дарга асан Ж.Болдын хүү зодоонд оролцсон байж болзошгүй байгаа бол, энэ үеэр Ester буюу Х.Хүслэн өртөж, гэмтжээ

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдын биед халдаж, гэмтээсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Үүний дараа "баян айлын хүүхдүүд нийлж бусдыг зодсон байна" гэх мэдээлэл, дүрс бичлэг цацагдаж эхэлсэн билээ.

ВИДЕО:

Энэхүү хэрэг нь энэ сарын 18-19-нийг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хүүхдийн 100 -ын орчимд байрлах “Cante” гэх шөнийн цэнгээний газрын гадна гарсан бөгөөд нийт 10 гаруй залуус хэргийн газарт байсан аж. Тодруулбал,  хэргийн газарт УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Т нараас гадна “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нарын хүүхдүүд байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг үйл явдал нь шөнийн 03.37 цагийн орчимд болж, энэ нь хяналтын камерт бичигдэж үлдсэн байна. 

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд буй дүрс бичлэгийн талаар бид баттай эх сурвалжаас тодруулахад, Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийн найз охин Ester буюу Х.Хүслэнг гадаа зогсож байхад нь хоёр залуу очиж өдөж, хоргоож эхэлсэн байж болзошгүй байна.

Улмаар С найз охиноо авахаар хоёр залуу дээр очиход найз охин нь цааш явсан бөгөөд энэ үед зодуулсан гэх хурандаа Д.Дашзэвэгийн хүү Саянаа орж ирэн Санжаачойпэлийг өдөж байгаа мэт дүр зураг үзүүлж эхэлсэн байгаа юм. Улмаар үгээр доромжилж маргаан болсон байж болзошгүй байна. Энэ талаар баттай эх сурвалж бидэнд ярихдаа, "Утсаар яриул, аавыг дууд гэсэн байж магадгүй юм билээ. Энэ үед нь С хажуугаас нь алгадсан. Алгадуулж унаад буцаад босоод ирсэн, тэр үед ухаан алдаагүй, цахимд тархсан бичлэгийг тасалсан байна лээ" гэв. 

Улмаар найзууд нь очиж зарим нь маргааныг таслах гэж оролдсон бол зарим нь нэгнээ цохиж, зодоон олныг хамрах шинжтэй болсон бөгөөд энэ маргаан 3-4 минут үргэлжлээд намжсан байна. Мөн бичлэгийн талаар эх сурвалж хэлэхдээ, "Хохирогч гэх залууг бүрх малгайтай найз нь хөдөлгөхгүй тэвэрч байсан. Улмаар найзынхаа гарыг тавиулаад С-г хоёроос гурван удаа цохисон. Зөрүүлж С цохиход хамт явсан залуус хойш нь татах явцад хохирсон гэх хүү унасан. Тэр үед бичлэгт харагдах хар цамцтай залуу нүүрэн тус газарт хоёр удаа цохиод цаана нь байсан залуу өшиглөсөн байгаа юм" гэлээ.

ВИДЕО:

Улмаар хэргийг шалгах явцад “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Т, Ц.Цэрэнпунцагийн хүү С нар бичлэгт харагдаж буй, хохирогчийг цохиж буй хоёр залууг нэрлэж өгөхгүй байж болзошгүй тул цагдан хорионд орсон байж магадгүй байна. Мөн ЦЕГ-ын дарга асан Ж.Болдын хүүг зодоонд оролцсон эсвэл оролцоогүй мэтээр талцаж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Болдын хүү зодоонд оролцсон байж болзошгүй байгаа гэсэн юм. Түүнчлэн хохирсон гэх залуугийн найзууд нэгэн залууг зодсон гэх мэдээллийг бидэнд өгсөн. Тэр залуу өнөөдөр гомдол гаргахаар болсон байна. 

Мөн уг зодоонд оролцсон байж болзошгүй байгаа "Таван богд"-ын Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийг нь удирддаг Б.Амарсайхан хилээр гарч явсан байж болзошгүй байгаа. Мөн дээр дурдагдсан өшиглөсөн гэх залуу нь Б.Амарсайхан байж магадгүй байгаа аж.

Уг зодоонд “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Ester буюу Х.Хүслэн өртөж гэмтсэн байна. Дээрх залуучуудын зарим нь "Аmerican School" сургуулийн төгсөгчид, нэг үеийн залуус байсан бөгөөд ихэнх нь гадаадад сурдаг ажээ.