ХСҮТ-ийн захирлыг хоёр сарын дараа дахин сольж,  Монгол Улсын хүний гавьяат эмч Ц.Батболдыг томилов

ХСҮТ-ийн захирлыг хоёр сарын дараа дахин сольж, Монгол Улсын хүний гавьяат эмч Ц.Батболдыг томилов

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тушаал гаргаж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар Монгол Улсын хүний гавьяат эмч Ц.Батболдыг томилжээ.

Өмнөх сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн тавдугаар сард ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, М.Адилсайханыг захирлаар томилсон байдаг. Тэгвэл хоёр сарын дараа ХСҮТ-ийн захирлыг дахин  шинээр томилж байгаа нь энэ юм. Ц.Батболд нь клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч юм. Тэрбээр 2008-2016 онд ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт эмч, 2016 оноос Амгалан амаржих газрын захирлын албан тушаалуудыг тус тус хашиж байсан  юм.