Энэ сарын 19-ны өдөр гадаад улсын жуулчин эмэгтэй Монголд нэгэн дэлгүүрээс хулгай хийж байгаа талаарх дүрс бичлэг цахим орчинд цацагдсан.
ВИДЕО:
Хаа холоос хулгай хийх гэж ирсэн гэж үү🤔🤪
— Tsend Dulmaa (@TsendDulmaa) July 19, 2025
Франц жуулчин монголд сурцтай нь аргагүй хулгай хийж бга нь 👇 pic.twitter.com/aBeoHmkB96
Тодруулбал, олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд буй дүрс бичлэгт, "Лангуунаас бараа авсан өөрийн эд зүйлээ цүнхэндээ хийсэн эсэх нь тодорхойгүй. Барааны дэлгүүрт нэгэн гадаад улсын жуулчин эмэгтэй савхин эдлэл барьж яваад цүнхэндээ хийж байгаа" нь харагдах ажээ.
Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Долоодугаар сарын 19-ний өглөөний камерын бичлэгийг цахим сүлжээнд цацагдсан байна. Уг мэдээлэлтэй холбоотой гомдол мэдээлэл бүртгэгдээгүй. Дүрс бичлэгтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулаагүй” гэв.