НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт буюу долоодугаар сарын 23-нд болно.
Тохирлыг 13:00 цагт и-баримт аппликэйшн болон "Боловсрол" суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. 2025 оны зургаадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.
Сугалааны урамшуулалд:
-
3 орон таарвал;/30,000-60,000 төгрөг/
-
4 орон таарвал /40,000-100,000/
-
5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
-
6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
-
7 орон таарвал /500,000- 10 сая/
-
8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ.