ТОДРУУЛГА: Морь унасан, насанд хүрээгүй хүүхдүүд мотоциклтэй гадаадын иргэний замыг хааж зогссон гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

ТОДРУУЛГА: Морь унасан, насанд хүрээгүй хүүхдүүд мотоциклтэй гадаадын иргэний замыг хааж зогссон гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Энэ сарын 13-ны өдөр цахим сүлжээнд 1900 он өнгөрсөн шүү Баян-Өлгийхөн энэ хэдэн хүүхдүүдээ хийдэг газарт хийгээрэй гэх агуулгатай дүрс бичлэг нийтлэгдсэн.

Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Долоодугаар сарын 9-ний өдөр болсон асуудал. Долоодугаар сарын 13-нд уг мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Өлгий-Улаанбайшинт чиглэлд морь унасан үл таних этгээдүүд мотоциклтэй иргэний урдуур зам хөндөлсөн зогсож танхайрч байгаа бичлэг сошиал орчинд цацагдсан. Уг бичлэгтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 10 болсон үйл явдал бөгөөд 10-17 настай насан хүрээгүй 4 хүүхэд Цагааннуур боомтын чиглэлд явж байсан мотоциклтэй гадаад улсын иргэний тээврийн хэрэгслийн урдуур замыг нь хааж зогссон гэх зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж, нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоохоор ажиллаж байна. Гадаад улсын иргэний хувьд Монгол Улсын хилээр нэвтрэн гарсан” гэв.