"Сарлагийн баяр" энэ сарын 23–нд Өвөрхангай аймагт болно

"Сарлагийн баяр" энэ сарын 23–нд Өвөрхангай аймагт болно

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нөгөөдөр буюу энэ сарын 23–нд "Сарлагийн баяр" аялал жуулчлалын эвент болно. Уг эвентийг  17 дахь жилдээ зохион байгуулж байна. Уг эвент Бат-Өлзий суман дахь Орхоны хүрхрээнээс баруун хойш 8 км-т Өндөр хясаа хэмээх газар болох тов гарлаа.

Сарлагийн баярын хөтөлбөр

11:00-12:00 Нээлтийн үйл ажиллагаа

Урлагийн тоглолт

Сарлагийн парад (Үхэр тэрэг, ачаатай сарлаг)

Малчин П.Дуламрагчаад хүндэтгэл үзүүлэх ёслол

12:00-12:10 Сайхан сарлагтай хос шалгаруулах

12:10-12:40 Сайхан бух шалгаруулах

12:40-13:40 Үндэсний бөхийн барилдаан 1, 2-ын даваа

13:40-13:20 Сарлаг бугуйлдах тэмцээн

13:20-15:30 Үндэсний бөхийн барилдаан 3, 4-ийн даваа

13:30-14:30 Сарлагийн поло

14:30-15:30 Сарлагийн уралдаан (4км зайд уралдах)

15:30-16:30 Бөхийн барилдааны 5, 6-ын даваа

15:30-16:00 Хаалт /Шагнал гардуулах ёслол/

Тусгай хөтөлбөр

Хоол үйлдвэрлэл

Цагаан идээ

Гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

Сарлаг унуулах үйлчилгээ