"Сэргэлэн охин Ян Сунь" киноны Хан Ки Тэгийн дүрээр Монголчуудын сайн мэдэх "А" зэрэглэлийн жүжигчин Жан Хёг Монголд иржээ.
Тэрбээр энэ сарын 19-нд болсон К-Мега” концертод оролцохоор ирсэн байна. "АIC Steppe Arena"-нд болсон тус тоглолтод БНСУ-ын алдарт дуучин Ailee тэргүүтэй уран бүтээлчид оролцсон юм.