“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланд гарсан хоолны хордлогын улмаас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тусламжийн баг өнгөрөгч долоо хоногт Орхон аймагт томилогдон ажилласан. Энэ үеэр Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон “Эрдэнэт” сувиллын цогцолборт хэвтэж байсан хүүхэд болон зуслангийн ажиллагсдын биеийн байдалтай танилцаж, нарийвчилсан шинжилгээг дахин хийжээ.
Өчигдөр /2025.07.20/ 131 иргэнээс 79 иргэн эмнэлэгээс эдгэгдээд гарсан байна. Үлдсэн иргэдэд эмчилгээ хийлгэж байгаа ба давтан шинжилгээний дараа эмнэлгээс гаргахаар болжээ. Харин Улаанбаатар хотод Халдварт өвчин судлалын төвд 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт эмчилгээ хийж гарсан хүүхдүүд гурван сарын хугацаанд эмнэлэгийн хяналтад байж, эмчийн зөвлөгөөг сайтар сахихыг анхаарууллаа.