ВИДЕО: Улсын арслан Э.Батмагнайг төрөлх нутаг болох Баянхонгор аймгийн Жинст сумынхан хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ

ВИДЕО: Улсын арслан Э.Батмагнайг төрөлх нутаг болох Баянхонгор аймгийн Жинст сумынхан хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан болсон.

Тэрбээр Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөгөөд өчигдөр /2025.07.20/ түүнийг нутгийн зон олон нь хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн өнөөдөр Баянхонгор аймгийн баганат талбайд Хонгор нутгийнхан шинэ арслангаа угтан авах аж.

ВИДЕО: