ВИДЕО: Монголын дугуйчин Б.Очирваань Сөүлээс Бусан хот хүртэл 610 км-ийг туулж, зорьсон газраа хүржээ

ВИДЕО: Монголын дугуйчин Б.Очирваань Сөүлээс Бусан хот хүртэл 610 км-ийг туулж, зорьсон газраа хүржээ

Хөлбөмбөгийн спортод дуртай, спортын дэд мастер цолтой 27 настай Б.Очирваань гэх залуу өөрийн мөрөөдлөө биелүүлж, шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 12 мянган км замыг дугуйгаар туулсан байдаг. Түүнийг энэ дугуйн аялалаар хэн бүхэн мэдэх болсон билээ.

Тэгвэл Б.Очирваань өчигдөр /2025.07.21/ БНСУ-ын Сөүлээс Бусан хот хүртэл 610 км-ийн дугуйн аяллаа өндөрлүүлж, зорьсондоо хүрчээ. Тэрбээр, 610 км замыг дугуйгаар дөрвөн өдрийн хугацаанд туулсан байна. Мөн Б.Очирваань дугуйн аяллаа цааш үргэлжлүүлж, Япон улсыг зорих төлөвлөгөөтэй байгаагаа цахим хуудсандаа илэрхийлээд байна. 

ВИДЕО: