Ноорог.мн сайтад өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хураан авч, шалгаж эхэлсэн байдаг.
Тодруулбал тэднийг Эрүүгийн хуулийн 13.14-т заасны дагуу хүний нэр төрд санаатайгаар халдах, худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр шалгаж, зарим тоног төхөөрөмжийг нь хураан аваад байсан юм. Тэгвэл өчигдөр /2025.07.20/ Ноорог.мн сайтад холбогдох хэргийг хаасан байна. Улмаар тэд цагдаагийн байгууллагад үлдсэн байсан нэг ширхэг процессороо авсан талаар “Ноорог” креатив студиогийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан мэдээлжээ.