Хөдөө гадаа, лагерь лугаа гарсан бол тагтан дээрээ шатах, дэлбэрэх юм бүү үлдээгээрэй. Халуунд дэлбэрээд, гал тэр доороо дүрэлзлээ гэх дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
ВИДЕО:
Энэ талаар холбогдох албанаас тодруулахад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 20-ны өдрийн 19:14 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй байрны тагтан дээр эд, хогшил шатаж байсныг унтраасан гэлээ.