Ховд аймгийн Жаргалант сумд өнөөдөр буюу долоодугаар сарын 20-ны өдөр барилга дээрээс нэг иргэн унаж нас баржээ.
Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 15 айлын орон сууцны хоёр давхраас өнөөдөр 71 настай иргэн унаж нас баржээ. Тухайн иргэн барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан аж. Ховд аймгийн хууль хяналтын байгууллагууд үзлэг шалгалт хийж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.