ТОДРУУЛГА: Амиа хорлохыг завдсан үйлдлийг гармын жижүүр А.Эрдэнэ-Сувд таслан зогсоожээ

ТОДРУУЛГА: Амиа хорлохыг завдсан үйлдлийг гармын жижүүр А.Эрдэнэ-Сувд таслан зогсоожээ

"Архи ууж сууж байгаад ирж байгаа галт тэрэгний урдуур шууд үсэрсэн гэнэ. Энэ төмөр замын гармын жижүүр эмэгтэй амжиж барьж авч ноцолдож дарж авсан байна" гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд буй дүрс бичлэгт, "явж буй гал тэрэгний цаана гар чийдэн барьсан төмөр замын ажилтан бололтой нэгэн эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй эрэгтэйг газарт унагааж, дарж байгаад босож явах" нь харагдах ажээ. 

ВИДЕО: 

Энэ талаар холбогдох албанаас тодруулахад “Амиа хорлох гэж байгаа үйлдлийг гармын жижүүр зогсоож амь насыг хамгаалсан. Тодруулбал, долоодугаар сарын 20-ны шөнө 02:07 цагт Дүнжингаравын буюу 407 км-ийн гарам дээр 20 орчим насны согтуу залуу галт тэрэгний урдуур орох гэж байхад нь УБТЗ-ын замын хоёрдугаар ангийн долоодугаар хэсгийн гармын жижүүр А.Эрдэнэсувд таслан зогсоож, хэрүүл маргаан үүсгэх гээд байсан тул цагдаагийн байгууллагад иргэнийг хүлээлгэн өгсөн” гэлээ. Иймд зарим иргэдийг төмөр замын гармаар нэвтрэхдээ өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгийг хайрлан хамгаалахыг сэрэмжлүүлж байна.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө